- Хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн Taobao платформын англи хэлээрх хувилбар зах зээлд гарсан даруйдаа Apple App Store-ийн жагсаалтыг тэргүүллээ.
- Taobao болон Tmall-ийн энэ оны хоёрдугаар улирлын орлого 3.65 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хятадын цахим худалдааны аварга "Alibaba" компани Taobao платформын англи хэл дээрх хувилбарыг Сингапурт нэвтрүүллээ. Хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн уг платформын англи хэлээрх хувилбар зах зээлд гарсан даруйдаа "Apple" App Store-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Сингапур дахь хэрэглэгчдийн дунд Taobao платформ нь хэзээд эрэлттэй байсан бөгөөд наймдугаар сараас эхлэн iPhone хэрэглэгчдийн дунд шилдэг 10 программын жагсаалтад тогтмол багтдаг байсан байна. Харин "Alibaba"-ийн зүгээс хэрэглэгчдийн саналыг харгалзан үзэж, ийнхүү англи хэл дээрх интерфейсийг нэвтрүүлээд байна.
Taobao болон Tmall нь "Alibaba"-ийн орлогын хамгийн том эх үүсвэр боловч өнөөг хүртэл Хятад хэлээрх интерфейсийг ашиглан ирсэн юм. Taobao болон Tmall-ийн энэ оны хоёрдугаар улирлын орлого 3.65 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн үзүүлэлт юм.
"Alibaba" сүүлийн жилүүдэд Alibaba.com болон AliExpress зэрэг платформуудын гадаад дахь зах зээлийг өргөжүүлэхийг хичээж байгаа юм. Тус компанийн мэдээлснээр Сингапур бол Taobao платформын шинэчлэл нэвтэрч буй анхны хөрш зах зээл аж.