- Хятадын нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ.
- Уг нисгэгчгүй онгоц 455кг сам хорхойг тээвэрлэн Жухайн Ляньжоу буудалд амжилттай газарджээ.
- BeiDou III дэвшилтэт удирдлагын платформоор тоноглогдсон FP-98 нь аадар бороо, манан, салхи зэрэг цаг агаарын хүнд нөхцөлд ч өдөр шөнөгүй ажиллах боломжтой бөгөөд -40С-аас 55С хүртэл температурт нисэх чадамжтай.
Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ
Хайкоу дахь Жиази нисэх буудлаас хөөрсөн уг дрон 455кг шинэхэн сам хорхойг тээвэрлэн Жухайн Ляньжоу буудалд амжилттай газарджээ. Тус нислэг гурван цаг үргэлжилсэн бөгөөд ачааг газраар тээвэрлэн хүргэх хугацааг 10 цагаар богиносгосон байна.Энэ нь Хайнань, Жухай муж хооронд тэнгис дээгүүр нам өндөрт хийсэн анхны холын зайн ачаа тээврийн нислэг, мөн Хятадад анх удаа дрон ашиглан ачаа тээвэрлэн хүргэсэн тохиолдол юм.
BeiDou III дэвшилтэт удирдлагын платформоор тоноглогдсон FP-98 нь аадар бороо, манан, салхи зэрэг цаг агаарын хүнд нөхцөлд ч өдөр шөнөгүй ажиллах боломжтой бөгөөд -40С-аас 55С хүртэл температурт нисэх чадамжтай аж.
“EHang” компанид зохион бүтээсэн FP-98 нь эгц дээшээ хөөрч буудаг (VTOL) дэлхийн хамгийн том нисгэгчгүй ачааны онгоц бөгөөд 370 хүртэлх км-ийн зайд 1 хүртэл тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ажээ.