bnr-0
2025 онд инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд барина
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг2025 онд +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд, 2027 оноос 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавилаа.
  • 2025 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтооно.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталлаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Монголбанк 2025 онд баримтлах үндсэн чиглэлд дараах зорилтуудыг дэвшүүлэв.

Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:

1.     Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд, 2027 оноос 5 хувь орчимд тогтворжуулах;

2.     Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох;

3.     Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн банкны системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

1.     Банкны салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх;

2.     Банкнуудын зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх;

3.     Банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэхийг зорив. Мөн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэж, шууд хэрэгжилтийн үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх болон үндэсний, салбарын үнэлгээг эхлүүлнэ.

Монгол Улс цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна. Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үйл ажиллагаа нь энэхүү сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалж, инфляц, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэв гэжээ.  

mobile-logo