bnr-0
Netflix-ийн орлого 15 хувиар өсөж, 9.83 тэрбум ам.долларт хүрлээ
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • "Netflix" компанийн гуравдугаар улирлын орлого жилийн өмнөхөөс 15 хувиар өсөж, 9.83 тэрбум ам.долларт хүрсэн байна.
  • "Netflix" гишүүнчлэлийн хямд хувилбар болох зар сурталчилгааг дэмждэг гишүүнчлэлийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд гуравдугаар улиралд бүртгүүлсэн хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь уг хувилбарын сонгосон байна.
Дэлхий даяар "Netflix"-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо тус хугацаанд 282.7 саяд хүрчээ. 

"Netflix" компани энэ оны гуравдугаар улирлын орлогын тайлангаа танилцууллаа. Тус компанийн зар сурталчилгааг дэмждэг гишүүнчлэлийн тоо өмнөх улирлаас 35 хувиар өссөн байна. 

Тус компанийн гуравдугаар улирлын орлого жилийн өмнөхөөс 15 хувиар өсөж, 9.83 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дэлхий даяар "Netflix"-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо тус хугацаанд 282.7 саяд хүрчээ. 

"Netflix" гишүүнчлэлийн хямд хувилбар болох зар сурталчилгааг дэмждэг гишүүнчлэлийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд гуравдугаар улиралд бүртгүүлсэн хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь уг хувилбарын сонгосон байна. 2025 оны бүтэн жилийн орлогыг 43-44 тэрбум ам.доллар байхаар таамаглаж байгаагаа тус компани мэдэгдлээ.

"Netflix" дөрөвдүгээр улиралд "Squid Game" цувралын хоёр дахь бүлгийг мөн Жейк Пол, Майк Тайсон нарын боксын тэмцээн зэргийг гаргахаар бэлтгэж байна.

mobile-logo