bnr-0
БНХАУ-ын эдийн засаг 4.6 хувиар тэллээ
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн талаар тус улсын Үндэсний статистикийн товчоо өнөөдөр мэдэгдлээ.
  • Түүнчлэн тус улсын есдүгээр сарын жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар, аж үйлдвэрлэл 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, шинжээчдийн хүлээлтээс даваад буй. 
Хятадын ажилгүйдлийн түвшин есдүгээр сард 5.1 хувьд хүрч, өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн талаар тус улсын Үндэсний статистикийн товчоо өнөөдөр мэдэгдлээ.

Хятадын эдийн засаг есдүгээр сард өсөлттэй гарч, эерэг үзүүлэлтийг үзүүллээхэмээн тус товчооны дэд комиссар Шэн Лайюн дурдлаа.

Түүнчлэн тус улсын есдүгээр сарын жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар, аж үйлдвэрлэл 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, шинжээчдийн хүлээлтээс даваад буй. 

Хятадын ажилгүйдлийн түвшин есдүгээр сард 5.1 хувьд хүрч, өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.

Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаатай холбогдуулан тус улсын бодлого боловсруулагчид эдийн засгийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд тус улсын хувьд эерэг үзүүлэлт гарлаа.   

mobile-logo