bnr-0
Юанийн ханш сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрлээ
09 сарын 25, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятадын юанийн ханш лхагва гарагт нэг жилийн хугацаадах хамгийн өндөр түвшинд хүрчээ.
  • Хятадын оффшор юанийн ханш богино хугацаанд чангарч, нэг ам.доллар 6.9946 болсон нь 2023 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр ханш болжээ.
  • Хятадын Төв банк заавал байлгах нөөцийн харьцаа буюу банкнуудын бэлэн мөнгөний хэмжээг 50 суурь нэгжээр бууруулж, долоо хоногийн репо хүүг 0.2 нэгж хувиар буруулахаа мягмар гарагт мэдэгдлээ.
Хятадын оффшор юанийн ханш богино хугацаанд чангарч, нэг ам.доллар 6.9946 болсон нь 2023 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр ханш болжээ.

Хятадын юанийн ханш лхагва гарагт нэг жилийн хугацаадах хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тус улсын эрх баригчид эдийн засгийг дэмжих бодлого, төлөвлөгөөг лхагва гарагт танилцуулсан нь юанийн ханшийн өсөлтийг өдөөгөөд буй.

Хятадын оффшор юанийн ханш богино хугацаанд чангарч, нэг ам.доллар 6.9946 болсон нь 2023 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр ханш болжээ. Харин оншор юанийн ханш одоогийн байдлаар нэг ам.доллар 7.0319 юаньтай тэнцэж, өнгөрсөн тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч байна.

"Хятадын эдийн засгийн өсөлт сул, инфляц бага байгаа нь цаашдаа юанийн ханшид тодорхой хэмжээний дарамт учруулна гэж бид бодож байна" хэмээн АНУ-ын Abrdn-ийн Хятадын тогтмол орлоготой үнэт цаасны хэлтсийн дарга Эдмунд Гох хэлэв. Түүнчлэн ирэх 6-12 сарын хугацаанд АНУ-ын зээлийн хүү Хятадынхаас өндөр байх болно хэмээн тэрбээр нэмж тэмдэглэлээ.

Хятадын Төв банк заавал байлгах нөөцийн харьцаа буюу банкнуудын бэлэн мөнгөний хэмжээг 50 суурь нэгжээр бууруулж, долоо хоногийн репо хүүг 0.2 нэгж хувиар буруулахаа мягмар гарагт мэдэгдлээ.   

mobile-logo