bnr-0
Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо өмнөх оноос 48.9 хувиар өсчээ
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Манай улсад нийт 106 орны 17,831 иргэн хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дураараа ажиллаж байна.
  • Энэ тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.9 хувиар, энэ оны өмнөх улиралраас 14.2 хувиар тус тус өсчээ.
  • Эдгээр иргэдийн 91.7 хувь нь эрэгтэй, үлдсэн 8.3 хувь нь эмэгтэй байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 36.1 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байна.

2024 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад нийт 106 орны 17,831 иргэн хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дураараа ажиллаж байна. Энэ тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.9 хувиар, энэ оны өмнөх улирлаас 14.2 хувиар тус тус өсчээ.

Эдгээр иргэдийн 91.7 хувь нь эрэгтэй, үлдсэн 8.3 хувь нь эмэгтэй байна. Насны бүлгийн хувьд 35-39 насныхан хамгийн их хувийг буюу 17.6 хувийг эзэлж байгаа бол 20 хүртэлх насныхан хамгийн бага 1.0 хувийг эзэлж байна.

Мөн БНХАУ-ын иргэд 69.3 хувийг эзэлж байгаа бол араас нь Энэтхэг, Вьетнам улс удаалж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 36.1 хувь нь Улаанбаатар хотод, 46.6 хувь нь төвийн бүсэд ажиллаж буй бол 12.3 хувь нь зүүн, 3.4 хувь нь баруун бүс, 1.6 хувь нь хангайн бүсэд ажиллаж байна.

Ойролцоогоор 5.8 мянган мэргэжилтэн, 4.8 мянган техникч болон туслах, 4.1 мянган үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 1000 гаруй менежер, 155 худалдаа, үйлчилгээний ажилтан, 24 хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байна.  

mobile-logo