bnr-0
Монгол Улсад олон нийтэд худал мэдээлэл тараахтай тэмцэх шинэ төв байгуулна
02 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Олон нийтэд худал мэдээлэл түгээхтэй тэмцэх төвийг байгуулна.
  • 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд албан ёсны лицензтэй программ хэрэглээндээ хэвшүүлэх шаардлагатайг ЦХИХХ-ны сайд мэдэгджээ.
Дэлхийн 150 гаруй улсад хортой кодоор байгууллагын мэдээллийг хулгайлж ашиг олдог улс дамнасан бүлгэм бий болжээ
 

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад худал мэдээлэл болон кибер халдлагатай тэмцэх төв байгуулахаар болсноо зарлалаа. Энэхүү шинэ төв нь цахим орчны аюулгүй байдлыг хангах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн хамгаалалтыг сайжруулах зорилготой ажээ.

 

Кибер аюулгүй байдлын нөхцөл байдал

 

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн байна. Манай улсыг хууль эрхзүйн үзүүлэлтээр өндөр оноо авсан ч техник, технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байна гэж дүгнэжээ.


Дэлхий даяар 2023 онд 317 сая гаруй "Рансомвэйр" халдлагын оролдлого бүртгэгдэж, үүнээс 4500-5000 нь амжилттай болсон байна. Иргэдийг хохироосон эдгээр халдлагуудын нэхэмжилсэн мөнгөн дүн жил ирэх тусам өсөж буй юм.

 

Кибер халдлага өсч буй учир Монгол улс хамгаалалтаа сайжруулах шаардлагатай

 

Дэлхийн 150 гаруй улсад мэдээлэл хулгайлах зорилготой, хортой код ашигладаг улс дамнасан бүлгэмүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс ч үүнээс ангид байж чадахгүй бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын цахим хамгаалалтыг сайжруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. ЦХИХХЯ-ны сайд байгууллагуудын албан ёсны лицензтэй программ хангамж ашиглах шаардлагатайг онцолсон бөгөөд энэ нь кибер халдлагыг сааруулах нэг чухал алхам гэж тодотгожээ.

 

Худал мэдээлэлтэй тэмцэх шинэ төв ямар үүрэгтэй вэ?

 

Шинээр байгуулагдах төв нь:

  •        Цахим орчин дахь худал мэдээллийг илрүүлэх, залруулах,

  •       Төрийн болон хувийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах,

  •        Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

  •        Хувь хүн, байгууллагуудад цахим хамгаалалтын талаарх сургалт, зөвлөгөө өгөх,

зэрэг үндсэн чиглэлээр ажиллах юм байна.

 

Юутай ч шинэ төв байгуулснаар цахим хамгаалалтын түвшин дээшлэх, худал мэдээлэлтэй тэмцэх шинэ арга хэмжээ хэрэгжиж эхлэх хүлээлттэй байна. Цахим аюулгүй байдал нь зөвхөн төрийн байгууллагуудын асуудал биш бөгөөд иргэн бүр мэдээллийн орчинд өөрийгөө хамгаалах шаардлагатайг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд онцолж байна.  

mobile-logo