bnr-0
10,000 өрх ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо
05 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
Ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор эхний ээлжинд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байгаа юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нийт 10,000 өрх ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо. Ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор эхний ээлжинд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байгаа юм.

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна. “Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж, хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдэж байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлтэд оролцох үеэрээ тэмдэглэлээ.

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна.   

mobile-logo