bnr-0
Хөрөнгө оруулалтын алтан арван
06 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
Өнгөрсөн арванд өндөр өсөлт үзүүлсэн технологи, хиймэл оюуны салбар голчилсон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд ирэх жилүүдэд ч идэвхтэй байх төлөвтэй байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Nvidia” компанид 10 жилийн өмнө хөрөнгө оруулсан бол өдгөө хөрөнгө оруулалт нь 20,000%-ийн өсөлт үзүүлэх байжээ. Тус компанийн үнэлгээ нь гурван их наяд ам.долларын босгыг давсан гурав дахь компани болоод байна. “Nvidia”-ийн хувьцааны ханш энэ онд ойролцоогоор 147 хувиар өсөж, үнэлгээ нь 1.8 их наяд ам.доллароор нэмэгдээд байгаа юм.

Түүнчлэн "Тус компанийн өсөлт энэ онд болон ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй" гэж “Katam Hill” компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Адам Гоулд таамаглаж байна.

Биткойны хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд дундаж үнэ нь жил бүр хоёр дахин өссөн сүрдэм үзүүлэлт байна.

Мөн түүнчлэн, “Apple” өөрсдийн хиймэл оюун ухааны шинэчлэлээ танилцуулснаар тус компанийн хувьцааны ханш 7 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 207.15 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд түвшнийг шинэчлээд байгаа. Ийнхүү өнгөрсөн арванд өндөр өсөлт үзүүлсэн технологи, хиймэл оюуны салбар голчилсон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд ирэх жилүүдэд ч идэвхтэй байх төлөвтэй байна.  

mobile-logo