bnr-0
Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Спот алтны ханш 0.4 хувиар өсөж, унци нь 2,705.26 ам.долларт хүрч дээд түвшинг тогтоосон бол алтны фьючерс 0.5 хувиар өсөж, унци нь 2,720.15 ам.доллар болжээ.
  • АНУ-ын жижиглэнгийн худалдаа болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн дагуу тус улс бодлогын хүүг бууруулах төлөвтэй байгаа ч алтны ханш чангарсан хэвээр байгаа аж.
Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ.

Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулсан зэрэг хүчин зүйлс уг өсөлтийг өдөөгөөд буй. 

Спот алтны ханш 0.4 хувиар өсөж, унци нь 2,705.26 ам.долларт хүрч дээд түвшинг тогтоосон бол алтны фьючерс 0.5 хувиар өсөж, унци нь 2,720.15 ам.доллар болжээ.

АНУ-ын жижиглэнгийн худалдаа болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн дагуу тус улс бодлогын хүүг бууруулах төлөвтэй байгаа ч алтны ханш чангарсан хэвээр байгаа аж.

Түүнчлэн арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа нь үнэт металлын ханшид нөлөөлөөд буй. Сүүлийн үеийн санал асуулгын дагуу Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын өрсөлдөөн эн тэнцүү, ширүүн болж байгаа нь сонгуулийн үр дүнг таамаглахад хүндрэлтэй болгож байгаа юм.

Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэрэг улс орны хурцадмал байдал мөн алтны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.   

mobile-logo