bnr-0
Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
11 сарын 22, 2024
ХУВААЛЦАХ
2022 онд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн 30 ба түүнээс дээш насны хүмүүсийн 60 орчим хувь нь шаардлагатай эмчилгээг хийлгээгүй байна. 

2022 оны судалгаагаар дэлхийн чихрийн шижингийн түвшин 14 орчим хувьтай байсан байна. 2022 онд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн 30 ба түүнээс дээш насны хүмүүсийн 60 орчим хувь нь шаардлагатай эмчилгээг хийлгээгүй байна. 

Монгол Улсын хувьд 1999 оны судалгаагаар 35 наснаас дээш иргэдийн дунд 3.1 хувьд чихрийн шижин илэрч байсан бол 2019 оны судалгаагаар 10.8 хувь болж гурав дахин өсчээ. 

Хэрхэн уг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээг эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Лиана Вэн онцоллоо. Тэрбээр Жорж Вашингтоны их сургуулийн яаралтай тусламжийн эмч, туслах дэд профессор юм.

Эхний алхам бол урьдчилсан үзлэгт орж, чихрийн шижингээр өвчлөх эрсдэл байгаа эсэхийг тодорхойлуулах юм. Өндөр эрсдэлтэй хүмүүс анхан шатны тусламж үйлчилгээг авч, чихрийн шижин өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой, харин эрсдэл багатай хүмүүс эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй хэмээн тэрбээр дурдлаа.

Эрүүл амьдралын хэв маягийн салшгүй хэсэн бол тогтмол хөдөлгөөн юм. Долоо хоногт дор хаяж 150 минут биеийн тамирын дасгал хийх шаардлагатай бөгөөд хөдөлгөөн хийх нь архаг өвчин тусах эрсдэлийг бууруулдгийг судалгаагаар тогтоосон байна.

Түүнчлэн хэт боловсруулсан хүнсний хэрэглээгээ багасгах нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулах аж. Жимс, хүнсний ногоо, самар, буурцагт ургамлууд зэргийг түлхүү хэрэглэж, чихрийн агууламж ихтэй ундаа, хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай юм. 

Биеийн жинг хэвийн хэмжээнд барих нь эрүүл мэндэд тустай ба чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдаг байна. Чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлд цусны даралт мөн холестерины хэмжээ ихэсдэг байна. Иймд уг үзүүлэлтүүдийг байнга хянаж, хооллолтод анхаарах шаардлагатай байна.   

mobile-logo