- Орон нутгаас хамгийн олон оюутан суралцдаг МУБИС-ийн дотуур байрны төлбөр 655 мянган төгрөг байгаа бол МУИС-ийнх 690 мянган төгрөгөөс 1.7 сая төгрөг байна.
- Үнэ нь яагаад ийм хэт зөрүүтэй байгааг тодруулахад, тохижилт, нэг өрөөнд амьдрах оюутны тоотой холбоотой гэсэн хариултыг өгч байна. ХААИС-ийн оюутнууд 800 мянган төгрөг тушаагаад дотуур байрандаа орж байна.
Хөдөө орон нутгаас их дээд сургуульд элсэн суралцаж байгаа оюутнууд энэ өдрүүдэд дотуур байрандаа нүүж ороод тун завгүй байна.
Орон нутгаас хамгийн олон оюутан суралцдаг МУБИС-ийн дотуур байрны төлбөр 655 мянган төгрөг байгаа бол МУИС-ийнх 690 мянган төгрөгөөс 1.7 сая төгрөг байна.
Үнэ нь яагаад ийм хэт зөрүүтэй байгааг тодруулахад, тохижилт, нэг өрөөнд амьдрах оюутны тоотой холбоотой гэсэн хариултыг өгч байна. ХААИС-ийн оюутнууд 800 мянган төгрөг тушаагаад дотуур байрандаа орж байна.
Их сургуулиудын дотуур байрны захиалга наймдугаар сарын сүүлчээр хийгдэж, хичээл эхлэхтэй зэрэгцэн оюутнууд байрандаа орцгоож байна. Оюутны дотуур байрнаас гадна хостел буюу нийтийн нэг өрөө байрны сарын түрээс нь 200 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.