bnr-0
Гурван ээлжээр хичээллэдэг байдлыг “бүрэн хална”
09 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Энэ онд 29 цэцэрлэг, 25 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно.
  • Эдгээр шинэ сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 13752 хүүхдээр, цэцэрлэгийнх 4280 ороор тус тус нэмэгдэнэ.
2024 онд боловсролын салбарын хэмжээнд 745 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 490 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байна.

Энэ онд 29 цэцэрлэг, 25 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө орж амжаагүй нь санхүүжилт, төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер  удааширсантай холбоотой.

Эдгээр шинэ сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 13752 хүүхдээр, цэцэрлэгийнх 4280 ороор тус тус нэмэгдэнэ.

Энд нэг жишээ дурдахад хүн амын нягтаршлаар улсын хэмжээнд тэргүүлэгч БЗД-ийн 26 дугаар хороонд гэхэд шинээр баригдаж байгаа Ерөнхий боловсролын сургууль ирэх аравдугаар сард сурагчдаа хүлээж авна.  

2024 онд боловсролын салбарын хэмжээнд 745 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 490 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байна.   

mobile-logo