- "Rio Tinto" компани АНУ-ын Юта мужид үйл ажиллагаа явуулж буй дэлхийн зэсийн томоохон уурхай - Кеннекоттын уурхай, баяжуулах үйлдвэр, хайлуулах үйлдвэр дэх хүнд даацын машин механизмыг уламжлалт дизель түлшнээс сэргээгдэх дизель түлш рүү бүрэн шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.
- Уг шилжилт нь уурхайн утааг 450,000 тонноор бууруулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жилд 100,000 гаруй автомашины ялгаруулалтыг арилгахтай адил үзүүлэлт юм.
"Rio Tinto" компани АНУ-ын Юта мужид үйл ажиллагаа явуулж буй дэлхийн зэсийн томоохон уурхай - Кеннекоттын уурхай, баяжуулах үйлдвэр, хайлуулах үйлдвэр дэх хүнд даацын машин механизмыг уламжлалт дизель түлшнээс сэргээгдэх дизель түлш рүү бүрэн шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.
Уул уурхайн гигант сүүлийн 10 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиглэлээр олон алхмуудыг хийгээд буй. Кеннекотт дахь нүүрсээр ажилладаг хамгийн сүүлийн цахилгаан станцыг 2019 онд хааж, Солт Лэйкийн агаар мандлаас 6000 тонн бохирдуулагч бодисыг устгасан юм.
Харин энэ удаад долоон сар туршсаны үр дүнд сэргээгдэх дизель түлшний бүрэн шилжилтийг хийгээд байна. Уг шилжилт нь уурхайн утааг 450,000 тонноор бууруулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жилд 100,000 гаруй автомашины ялгаруулалтыг арилгахтай адил үзүүлэлт юм.
Нүүрсний цахилгаан станцыг зогсоож, сэргээгдэх дизель түлшний шилжилтийг хийж, 5 мегаваттын нарны ферм суурилуулж, зэсийн далд уурхайд цахилгаан машинуудыг байршуулснаар Кеннекотт уурхайн үйл ажиллагааны нүүрстөрөгчийн ялгарлыг 2018 оны түвшинтэй харьцуулахад 80 гаруй хувиар бууруулсан байна.
"Энэ бол асар том өөрчлөлт" хэмээн "Rio Tinto"-ийн Зэсийн группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Клэйтон Уолкер онцоллоо.