bnr-0
$200,000-аас доош өрхийн орлоготой оюутнуудад Харвард үнэгүй боллоо
03 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Харвардын их сургууль 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 200,000 ам.доллароос доош өрхийн орлоготой оюутнуудыг үнэ төлбөргүй сургахаар болжээ. 
  • Уг хөнгөлөлт нь Ivy League-ийн их сургуульд тэнцэн орсон, бакалаврын хөтөлбөрийн бүх оюутнуудад хамаарах ба нэмэлтээр хэрэв 100,000 ам.доллароос доош өрхийн орлоготой бол төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна эхний жилд 2,000 ам.долларын дэмжлэг авах юм. 
Харвардын их сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 200,000 ам.доллароос доош өрхийн орлоготой оюутнуудыг үнэ төлбөргүй сургахаар болжээ. 

Харвардын их сургууль 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 200,000 ам.доллароос доош өрхийн орлоготой оюутнуудыг үнэ төлбөргүй сургахаар болжээ. 

"Харвард санхүүгийн нөхцөл байдлаас үл хамааран хамгийн авьяастай оюутнуудад хаалгаа нээхийг зорьсоор ирсэн." гэж Харвардын Урлаг, шинжлэх ухааны факультетын захирал Хопи Хукстра мэдэгдэлдээ дурджээ. 

"Энэхүү санхүүгийн тусламжийн хөрөнгө оруулалт нь Харвардад элсэн орсон бүх оюутнуудад суралцах боломжийг нээж, тэдний эрдмийн хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой." хэмээн тэрбээр онцоллоо. 

Уг хөнгөлөлт нь Ivy League-ийн их сургуульд тэнцэн орсон, бакалаврын хөтөлбөрийн бүх оюутнуудад хамаарах ба нэмэлтээр хэрэв 100,000 ам.доллароос доош өрхийн орлоготой бол төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна эхний жилд 2,000 ам.долларын дэмжлэг авах юм. 

Тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 56,550 ам.доллар байгаа бол байр, хэрэглээ, замын зардал гэх мэт нэмэлт зардлууд жилд 26,000 ам.доллар орчим болдог байна.  

mobile-logo