bnr-0
Pepero өдөр: Дунд сургуулийн хоёр охины турах хүслээс дэлхийн амжилттай маркетингийн шийдэл
11 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • Солонгосын Ённам мужийн дунд сургуулийн хоёр охин Pepero солилцож, хоёулаа өндөр, туранхай болохыг хүсч, арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 11:11, 23:11 цагт 11 ширхэг Pepero-ноос өөр зүйл идэлгүй турна гэсэн санааг анх дэлгэрүүлсэн байна.
  • “Lotte” компани энэхүү ухаалаг маркетингийнхаа ачаар зөвхөн Pepero 7 хоногийн үеэр жилийн борлуулалтынхаа 30 хувийг бүрдүүлж чаддаг байна.
  • “Lotte” компани энэхүү ухаалаг маркетингийнхаа ачаар зөвхөн Pepero 7 хоногийн үеэр жилийн борлуулалтынхаа 30 хувийг бүрдүүлж чаддаг байна.
Анхны энгийн шоколадаар бүрсэн Pepero-г 1984 онд бүтээсэн бөгөөд одоогоор 29 өөр амтыг 50 гаруй оронд борлуулагддаг.

Pepero өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд болдог бөгөөд  "хайр, нөхөрлөлөө илэрхийлэх өдөр" хэмээн Солонгосчууд тэмдэглэдэг. Харин эдүүгээ дэлхий нийтээрээ ач холбогдол өгдөг өдөр болсон байна.

Энэ өдрийн гарал үүсэл нь Солонгосын Ённам мужийн дунд сургуулийн хоёр охин Pepero солилцож, хоёулаа өндөр, туранхай болохыг хүсчээ.  Ингээд тэд арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 11:11, 23:11 цагт 11 ширхэг Pepero-ноос өөр зүйл идэлгүй турна гэсэн санааг анх дэлгэрүүлсэн байна. Ингээд 1997 оноос “Lotte” компани Pepero өдрийг амжилттай сурталчлахын тулд энэхүү 2 охины түүхийг ашиглаж эхэлсэн байна.

“Lotte” компани энэхүү ухаалаг маркетингийнхаа ачаар зөвхөн Pepero 7 хоногийн үеэр жилийн борлуулалтынхаа 30 хувийг бүрдүүлж чаддаг байна. Анхны энгийн шоколадаар бүрсэн Pepero-г 1984 онд бүтээсэн бөгөөд одоогоор 29 өөр амтыг 50 гаруй оронд борлуулагддаг.  

mobile-logo