bnr-0
Төмрийн хүдрийн ханш тонн нь 100 ам.доллар болж буурлаа
11 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгааг сүүлийн үеийн тоо баримт харуулснаар Сингапур дахь төмрийн хүдрийн фьючерс хоёр хувиар буурчээ.
  • Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэн ган үйлдвэрлэх гол түүхий эд энэ жил 25 гаруй хувиар буураад буй.
  • Хятадад төмрийн хүдрийн фьючерс 2.3 хувиар буурч, Шанхай дахь гангийн фьючерс мөн буурсан үзүүлэлттэй байна.
Хятадад төмрийн хүдрийн фьючерс 2.3 хувиар буурч, Шанхай дахь гангийн фьючерс мөн буурсан үзүүлэлттэй байна.

Төмрийн хүдрийн ханш тонн нь 100 ам.долларт хүрлээ. Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгааг сүүлийн үеийн тоо баримт харуулснаар Сингапур дахь төмрийн хүдрийн фьючерс хоёр хувиар буурчээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэн ган үйлдвэрлэх гол түүхий эд энэ жил 25 гаруй хувиар буураад буй. 

Тус улсын дотоод дахь эрэлт сул байгаатай холбогдуулан хайлшны экспорт өнгөрсөн сард 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Хятад дахь боомтын төмрийн хүдрийн нөөц сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Хятадад төмрийн хүдрийн фьючерс 2.3 хувиар буурч, Шанхай дахь гангийн фьючерс мөн буурсан үзүүлэлттэй байна.

Лондоны металлын биржид зэсийн ханш 0.2 хувиар нэмэгдэж, тонн нь 9,458.50 ам.доллар болжээ. Хөнгөн цагааны ханш 0.2 хувиар өссөн бол никель 0.9 хувиар буурсан байна.   

mobile-logo