bnr-0
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрлээ
11 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс аравдугаар сард сүүлийн дөрвөн сарын хамгийн бага өсөлтийг үзүүллээ.
  • Тус улсын бодлого боловсруулагчид эдийн засгийг дэмжих олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч үйлдвэрлэгчдийн үнийн дефляци өсөж, хэрэглээний үнийн өсөлт удаашралтай байгааг сүүлийн үеийн тоо баримт харууллаа.
  • Үйлдвэрлэгчдийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан нь сүүлийн 11 сарын хамгийн том уналт болоод буй.
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс аравдугаар сард сүүлийн дөрвөн сарын хамгийн бага өсөлтийг үзүүллээ.

БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс аравдугаар сард сүүлийн дөрвөн сарын хамгийн бага өсөлтийг үзүүллээ. Тус улсын бодлого боловсруулагчид эдийн засгийг дэмжих олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч үйлдвэрлэгчдийн үнийн дефляци өсөж, хэрэглээний үнийн өсөлт удаашралтай байгааг сүүлийн үеийн тоо баримт харууллаа. 

Эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд тус улсын Засгийн газар "далд өр"-ийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор 10 их наяд юанийн (1.4 их наяд ам.доллар) багцыг батлаад буй. Шинжээчдийн үзэж байгаагаар уг багц нь эдийн засгийн идэвхжил, эрэлт, үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх аж.

Хятадын аравдугаар сарын хэрэглээний үнийн индекс өмнө жилийн мөн үеэс 0.3 хувиар өссөн нь зургадугаар сараас хойших хамгийн удаашралтай өсөлт болжээ. Харин тус улсын аравдугаар сарын суурь инфляц 0.2 хувиар өссөн байна.

Үйлдвэрлэгчдийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан нь сүүлийн 11 сарын хамгийн том уналт болоод буй. 

Нефть, байгалийн хий олборлох, газрын тос, нүүрс боловсруулах, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрийн дефляци гүнзгийрсэн байна.   

mobile-logo