bnr-0
"OpenAI" компанийн үнэлгээ $340 тэрбумд хүрч магадгүй
01 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • "SoftBank" компанийн үүсгэн байгуулагч Масаёши Сон энэхүү хөрөнгө оруулалтыг 15-25 тэрбум ам.доллароор тэргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр "Microsoft"-ийг давж, "OpenAI"-ийн хамгийн том хөрөнгө оруулагч болох юм.
  • Энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь АНУ-ын хиймэл оюуны салбарын дэд бүтцэд чиглэсэн "Stargate" төслийн санхүүжилтэд зориулагдах магадлалтай аж.
  • "OpenAI" компани 2022 онд ChatGPT-ийг нэвтрүүлснээс хойш хурдацтай өргөжин тэлж, хамгийн сүүлд 157 тэрбум ам.доллароор үнэлэгдээд буй.
"OpenAI" компани 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь тус компанийн үнэлгээг 340 тэрбум ам.долларт хүргэх боломжтой талаар мэдээллээ.

"OpenAI" компани 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь тус компанийн үнэлгээг 340 тэрбум ам.долларт хүргэх боломжтой талаар мэдээллээ. "SoftBank" компанийн үүсгэн байгуулагч Масаёши Сон энэхүү хөрөнгө оруулалтыг 15-25 тэрбум ам.доллароор тэргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр "Microsoft"-ийг давж, "OpenAI"-ийн хамгийн том хөрөнгө оруулагч болох юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь АНУ-ын хиймэл оюуны салбарын дэд бүтцэд чиглэсэн "Stargate" төслийн санхүүжилтэд зориулагдах магадлалтай аж. Уг төслийг “SoftBank”, “OpenAI”, “Oracle” хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.

"OpenAI" компани 2022 онд ChatGPT-ийг нэвтрүүлснээс хойш хурдацтай өргөжин тэлж, хамгийн сүүлд 157 тэрбум ам.доллароор үнэлэгдээд буй.

Түүнчлэн Хятадын "DeepSeek" компани АНУ-ын зах зээлд хүчээ авч, түүний хөгжүүлсэн хиймэл оюуны технологи "Apple"-ийн "App Store"-ын үнэгүй аппликейшний жагсаалтыг тэргүүлээд байгаа. "OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн "DeepSeek"-ийг хүчирхэг өрсөлдөгч хэмээж, хиймэл оюуны салбарт өрсөлдөөн эрчимжиж, нээлттэй эхийн загваруудын эрэлт өсөж буйг онцолжээ.   

mobile-logo