bnr-0
АНУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны сүүлчээр саарлаа
01 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын эдийн засаг 2024 оны дөрөвдүгээр улиралд 2.3 хувиар өсөж, шинжээчдийн таамаглаж байсан 2.5 хувийн хүлээлтэд хүрсэнгүй.
  • Хувийн хөрөнгө оруулалт 5.6 хувиар огцом буурч, экспорт, импорт хоёул 0.8 хувиар саарсан нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл болжээ.
  • Инфляцын түвшин 2024 оны сүүлээр 2.2 хувьд хүрч, өмнөх улирлын 1.9 хувиас бага зэрэг өссөн боловч шинжээчдийн таамаглаж байсан 2.3 хувиас бага гарлаа.
Хэрэглээний зардал 4.2 хувиар, Засгийн газрын зардал 3.2 хувиар нэмэгдсэн нь өсөлтийн гол хүчин зүйл байв.

АНУ-ын эдийн засаг 2024 оны дөрөвдүгээр улиралд 2.3 хувиар өсөж, шинжээчдийн таамаглаж байсан 2.5 хувийн хүлээлтэд хүрсэнгүй. Энэ нь өмнөх улирлын 3.1 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт хэдий ч эдийн засаг ерөнхийдөө тогтвортой хэвээр байгааг шинжээчид тэмдэглэж байна. Жилийн дүнгээр ДНБ 2.8 хувиар өссөн нь 2023 оны 2.9 хувиас бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ.

Хэрэглээний зардал 4.2 хувиар, Засгийн газрын зардал 3.2 хувиар нэмэгдсэн нь өсөлтийн гол хүчин зүйл байв. Харин хувийн хөрөнгө оруулалт 5.6 хувиар огцом буурч, экспорт, импорт хоёул 0.8 хувиар саарсан нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл болжээ.

Харин ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүний тоо 207,000 болж огцом буурсан нь хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой байгааг харуулж байна. 

Инфляцын түвшин 2024 оны сүүлээр 2.2 хувьд хүрч, өмнөх улирлын 1.9 хувиас бага зэрэг өссөн боловч шинжээчдийн таамаглаж байсан 2.3 хувиас бага гарлаа. Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг огцом бууруулах бодолгүй байгаагаа илэрхийлж, инфляц тогтвортой буурч байгаа эсэхийг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгдсэн.

Харин иргэдийн хадгаламжийн хэмжээ буурч, хувийн хадгаламжийн түвшин 4.1 хувьд хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн бага үзүүлэлт болжээ.   

mobile-logo