bnr-0
Трамп шинэ дата төвүүдийн бүтээн босголтод зориулж 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарлалаа
01 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп шинэ дата төвүүдийн бүтээн босголтод зориулж гадаадын хөрөнгө оруулалтаар 20 тэрбум ам.долларыг бүрдүүлэхээ мэдэгдлээ. 
  • Уг төлөвлөгөөний эхний үе шатыг Техас, Аризона, Оклахома, Луизиана, Охайо, Иллинойс, Мичиган, Индиана мужуудад хэрэгжүүлнэ хэмээн Трамп хэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп шинэ дата төвүүдийн бүтээн босголтод зориулж гадаадын хөрөнгө оруулалтаар 20 тэрбум ам.долларыг бүрдүүлэхээ мэдэгдлээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп шинэ дата төвүүдийн бүтээн босголтод зориулж гадаадын хөрөнгө оруулалтаар 20 тэрбум ам.долларыг бүрдүүлэхээ мэдэгдлээ. 

Трампын хамтрагч, үл хөдлөх хөрөнгийн DAMAC Properties компанийг үүсгэн байгуулагч Эмиратын тэрбумтан Хуссейн Сажвани тус хөрөнгө оруулалтын ихэнх хувийг гаргахаа мэдэгдээд байгаа аж.

Уг төлөвлөгөөний эхний үе шатыг Техас, Аризона, Оклахома, Луизиана, Охайо, Иллинойс, Мичиган, Индиана мужуудад хэрэгжүүлнэ хэмээн Трамп хэллээ.

Түүнчлэн Softbank-ийн гүйцэтгэх захирал Масаёоши Сон Трампын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд АНУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 100,000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаагаа арванхоёрдугаар сард мэдэгдсэн юм.   

mobile-logo