- “SpaceX” хиймэл дагуулынхаа тоог 42 мянгад хүргэхээр төлөвлөж байгаа бол Хятад улс өөрийн “Qianfan”, “Guo Wang” зэрэг төслөөр дамжуулан нийт 38 мянган хиймэл дагуул хөөргөх зорилго тавиад байна.
- Хятад улс өөрийн хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлж, интернэт дэх контентын зохицуулалтыг илүү чангатгахыг зорьж байгаа юм.
- Түүнчлэн тус улс энэ туршлагыг судлан, өөрийн хиймэл дагуулын интернэтийн сүлжээг хөгжүүлснээр дэлхийн тавцанд нөлөөгөө өргөжүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалахын салбараа бэхжүүлэхийг үүгээр зорьж байна.
Илон Маскийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ дэлхий даяар 7 мянга гаруй хиймэл дагуулаар дамжуулан 5 сая хэрэглэгчид өндөр хурдны интернэт түгээж байна. “SpaceX” хиймэл дагуулынхаа тоог 42 мянгад хүргэхээр төлөвлөж байгаа бол Хятад улс өөрийн “Qianfan”, “Guo Wang” зэрэг төслөөр дамжуулан нийт 38 мянган хиймэл дагуул хөөргөх зорилго тавиад байна.
“Starlink” үйлчилгээ алслагдсан бүс нутгуудад интернэтийн хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ Хятадын интернэтийн хяналтыг тойрч гарах боломжийг хэрэглэгчдэд олгож буй нь тус улсад томоохон сорилт болж байна. Үүнийг сөрөн, Хятад улс өөрийн хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлж, интернэт дэх контентын зохицуулалтыг илүү чангатгахыг зорьж байгаа юм. Тус үйлчилгээг “Starlink” нэвтрээгүй Орос, Африкийн зарим бүс нутагт мөн нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Хиймэл дагуулын интернэт нь зөвхөн геополитикийн нөлөөнөөс гадна үндэсний аюулгүй байдалд асар их ач холбогдолтой. Жишээлбэл, “Starlink” нь Орос, Украины мөргөлдөөний үед харилцаа холбоо, дрон ашиглалттай холбоотой чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс энэ туршлагыг судлан, өөрийн хиймэл дагуулын интернэтийн сүлжээг хөгжүүлснээр дэлхийн тавцанд нөлөөгөө өргөжүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалахын салбараа бэхжүүлэхийг үүгээр зорьж байна.