- Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, ирэх дөрөвдүгээр сард 100 мянган төгрөгийн ногдол ашгийг олгоно.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг ард иргэдэд 2025 оны хоёрдугаар сарын 28-нд олгоно. Тус компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийн үлдэж байгаа хэсгийг хоёр хувааж олгох шийдвэр гаргасныг өнгөрсөн 7 хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, ирэх дөрөвдүгээр сард 100 мянган төгрөгийн ногдол ашгийг олгоно.
Нийтдээ 2024 оны ногдол ашиг нь 1072 хувьцаатай нэг иргэнд 350 орчим мянган төгрөг байгаагаас 2024 оны арванхоёрдугаар сард нэг иргэнд 130 мянган төгрөгийг шилжүүлсэн.
Одоо татвараа хассан дүнгээр 200 мянга орчим төгрөг үлдэж байгаагаа хоёр хувааж олгоно. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийг иргэдэд, төртэйгөө нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Өнгөрсөн 2024 оны цэвэр ашгийн 86 орчим хувийг ногдол ашиг болгож тараана. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.