- АНУ-ын Үндэсний хор судлалын төвөөс гаргасан тайлангийн дагуу ундны усан дахь фторын хэмжээ нь хүүхдийн IQ-ийн түвшинтэй холбоотой болохыг тогтоожээ.
- Уг тайланд Канад, Хятад, Энэтхэг, Иран, Пакистан, Мексик зэрэг орны судалгаа нь дээр үндэслэн дүн шинжилгээ хийсэн бөгөөд литр тутамд 1.5 миллиграммаас дээш фторын агууламжтай ус уух нь хүүхдийн IQ-г бууруулдаг болохыг тогтоожээ.
АНУ-ын Үндэсний хор судлалын төвөөс гаргасан тайлангийн дагуу ундны усан дахь фторын хэмжээ нь хүүхдийн IQ-ийн түвшинтэй холбоотой болохыг тогтоожээ. Тус тайланд дурдсанаар ундны усанд фторын хэмжээ санал болгож буй хэмжээнээс хоёр дахин их байх нь хүүхдийн IQ буурахад хүргэдэг байна.
Фтор нь шүдийг бэхжүүлж, цоорохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ундны усанд хэрэглэгддэг химийн элемент юм. Түүнчлэн шүдний оонд фторын элемент агуулагддаг байна. Гэвч тус тайланд фторын өндөр түвшин нь мэдрэлийн тогтолцооны болзошгүй эрсдэлүүдийг дагуулдаг талаар онцолсон байна.
Уг тайланд Канад, Хятад, Энэтхэг, Иран, Пакистан, Мексик зэрэг орны судалгаа нь дээр үндэслэн дүн шинжилгээ хийсэн бөгөөд литр тутамд 1.5 миллиграммаас дээш фторын агууламжтай ус уух нь хүүхдийн IQ-г бууруулдаг болохыг тогтоожээ.
Иймд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд фторын хэрэглээгээ багасгаж, ундны усан дахь тус элементийн түвшинг шалгаж байхыг эрдэмтэд зөвлөж байна.