bnr-0
Дотоодын аялагчид энэ зун 860 орчим тэрбум төгрөгийн эргэлт үүсгэх төлөвтэй байна.
07 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • Монголчуудын энэ зуны дотоодын аялал хамгийн багадаа 340 тэрбум төгрөг, хамгийн ихдээ 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх магадлалтай гэх дүн гарчээ.
  • Энэхүү судалгаанд хамрагдсан нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

Дотоодын аялагчид энэ зун Монгол Улсад бий болгох мөнгөн хөрөнгийн эргэлт дунджаар 860 орчим тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна. БОАЖЯ болон Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар монголчуудын зуны дотоодын аялал хамгийн багадаа 340 тэрбум төгрөг, хамгийн ихдээ 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх магадлалтай гэх дүн гарчээ.

Энэхүү судалгаанд хамрагдсан нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Харин 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 13 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн зарцуулах төлөвтэй байгааг судалгааны үр дүн харуулжээ.  

mobile-logo