- Япон улсын “Toyota Motor” болон “Mazda” автомашин үйлдвэрлэгчдийн аюулгүй байдлын мэдүүлэгт зөрчил илэрсэнтэй холбогдуулан тус улсын Тээврийн яамнаас компаниудын автомашины тээвэрлэлтийг зогсоолоо.
- Автомашин үйлдвэрлэгчид тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах хүсэлт мэдүүлэх явцад аюулгүй байдлын туршилтын өгөгдлийг буруу оруулсан эсвэл хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон юм.
- Тус компанийн 2014, 2015, 2020 онуудад хийсэн зургаан өөр туршилтын үеэр Corolla Fielder, Corolla Axio, Yaris Cross загвар, мөн тансаг зэрэглэлийн Lexus брэндийн нэг модельд зөрчил илэрсэн байна.
Япон улсын “Toyota Motor” болон “Mazda” автомашин үйлдвэрлэгчдийн аюулгүй байдлын мэдүүлэгт зөрчил илэрсэнтэй холбогдуулан тус улсын Тээврийн яамнаас компаниудын автомашины тээвэрлэлтийг зогсоолоо.
Түүнчлэн “Honda”, “Suzuki”, “Yamaha Motor” зэрэг компанийн мэдүүлэгт мөн зөрчил илэрсэн хэмээн тус яамнаас мэдэгдээд байна. Автомашин үйлдвэрлэгчид тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах хүсэлт мэдүүлэх явцад аюулгүй байдлын туршилтын өгөгдлийг буруу оруулсан эсвэл хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон юм.
Дэлхийн автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Toyota” компани болон “Mazda”, “Yamaha”-ийн автомашин тээвэрлэлтийг зогсоохыг тус яамнаас үүрэг болгожээ.
Өнгөрсөн жил “Toyota”-ийн “Daihatsu” компакт автомашины нэгжид гарсан аюулгүй байдлын зөрчлийн дараа Японы Тээврийн яам энэ оны нэгдүгээр сард автомашин үйлдвэрлэгчдийн гэрчилгээ олгох хүсэлтэд шалгалт явуулж эхэлсэн бөгөөд удаах зөрчлүүд илрээд байгаа аж. Тус компанийн 2014, 2015, 2020 онуудад хийсэн зургаан өөр туршилтын үеэр Corolla Fielder, Corolla Axio, Yaris Cross загвар, мөн тансаг зэрэглэлийн Lexus брэндийн нэг модельд зөрчил илэрсэн байна.
“Би “Toyota” группийг хариуцаж байгаа хүний хувьд үйлчлүүлэгчид, автомашины шүтэн бишрэгчид болон бүх оролцогч талуудаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" хэмээн “Toyota” группийн үүсгэн байгуулагчийн ач хүү Тоёода даваа гарагт мэдэгджээ.
Тус мэдээлэл гарснаар “Toyota” компанийн хувьцааны ханш 1.8 хувиар, “Mazda”-ийн хувьцааны ханш 3.3 хувиар тус тус буураад байна.