bnr-0
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталлаа
04 сарын 19, 2024
ХУВААЛЦАХ
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 97.5 хувь буюу 39 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталлаа.
  • Үндэсний баялгийн сан нь Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангаас бүрдэх ба эдгээр сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийг өнөө ба ирээдүйн иргэд тэгш хүртэх хөгжлийн бодлогыг зэрэгцсэн байдлаар тодорхойлон хэрэгжүүлэхийг энэ хуулиар зорьж буй.
  • Хууль батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай горимоор хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 97.5 хувь буюу 39 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Үндэсний баялгийн сан нь Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангаас бүрдэх ба эдгээр сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийг өнөө ба ирээдүйн иргэд тэгш хүртэх хөгжлийн бодлогыг зэрэгцсэн байдлаар тодорхойлон хэрэгжүүлэхийг энэ хуулиар зорьж буй.

Хууль батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дагавар гарна гэж үзэж байна:
- Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн Үндэсний баялгийн санг бий болгосноор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжинэ. 
- Үндэсний баялгийн сан нь улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн зэрэгцээ сангийн эх үүсвэрийг одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх төрөлжсөн сангууд бий болгоно. 
- Үндэсний баялгийн сан нийгмийн бүх түвшнийг хамарч, одоо ба ирээдүйн хөгжлийн бодлого, нийгмийн баталгааг зэрэгцүүлэн шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. 
- Үндэсний баялгийн санг улс орны одоо ба ирээдүйн нийгэм, эдийн засаг, хөгжлийн чиг баримжаанд нийцүүлэн төрөлжүүлэх замаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.
- Байгалийн баялгийн орлогын хуримтлалын эх үүсвэрээр улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх дэлхийн томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх  боломжийг бүрдүүлнэ.  

mobile-logo