Б.Болд “Rio Tinto”-ийн Худалдаа эрхэлсэн захирлаар томилогдлоо
04 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
2021 хоёрдугаар сараас хойш тус компанийн Зэсийн группыг тэргүүлж буй Б.Болд ирэх есдүгээр сарын 1-нээс шинэ албан тушаалаа хүлээн авч, Сингапурт шилжин томилогдох аж.
Rio Tinto
“Rio Tinto Group” Б.Болдыг Худалдаа эрхэлсэн захирлаар томилсноо мэдээллээ. 2021 хоёрдугаар сараас хойш тус компанийн Зэсийн группыг тэргүүлж буй Б.Болд ирэх есдүгээр сарын 1-нээс шинэ албан тушаалаа хүлээн авч, Сингапурт шилжин томилогдох аж.
Лондонд төвтэй дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Rio Tinto” зэс зэрэг голлох металлын салбарт тулгуурлан бизнесийн өсөлтөө хангахыг эрмэлзэж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын банкир Б.Болд өнгөрсөн 2013 оноос хойш “Rio Tinto” группт ажиллаж буй бөгөөд түүнийг ирээдүйн гүйцэтгэх захирал хэмээн зарим ажиглагч үздэг. Худалдаа эрхэлсэн захирлын албан тушаалд томилогдсоноор Б.Болд голлох төслүүдийг үргэлжлүүлэн хариуцах юм.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ