- 2025 онд "Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгоно.
- Өнгөрсөн онд "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 4,800 гаруй хоршооны 20,730 малчинд нийт 687 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосон байна.
- Улсын хэмжээнд малчдыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих Хоршоо хөгжүүлэх сан, Шинэ хоршоо хөдөлгөөн гэсэн хоёр бодлого хэрэгжиж байна.

Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлж байна. 2025 онд "Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Өнгөрсөн онд "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 4,800 гаруй хоршооны 20,730 малчинд нийт 687 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосон байна.
Улсын хэмжээнд малчдыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих Хоршоо хөгжүүлэх сан, Шинэ хоршоо хөдөлгөөн гэсэн хоёр бодлого хэрэгжиж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг Засгийн газар 2024 оны есдүгээр сард хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий анхны зээлдэгч “Гурван толгодын шим” хоршоо 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч байжээ.