bnr-0
Хятад улс жолоочгүй автомашиныг нийтийн авто зам дээр турших зөвшөөрлийг олголоо
06 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятад улс жолоочгүй автомашин нэвтрүүлэх явцыг хурдасгах үүднээс есөн автомашин үйлдвэрлэгчийн бие даасан жолоодлоготой тээврийн хэрэгслийг нийтийн авто зам дээр турших зөвшөөрлийг олголоо. 
  • Гуравдугаар түвшний бие даасан жолоодлогын технологийн туршилтыг BYD, "Nio" зэрэг автомашин үйлдвэрлэгчид болон "Changan Automobile", GAC, SAIC зэрэг томоохон үйлдвэрлэгчид хийхээр болсон талаар тус улсын салбарын яамнаас мягмар гарагт мэдэгджээ.
  • Туршилтад оролцож буй автомашины жолооч нар жолооны хүрднээс гараа салгах боломжтой бөгөөд автомашин үйлдвэрлэгчид болон операторууд аюулгүй байдлыг хариуцан ажиллах аж.
Туршилтад оролцож буй автомашины жолооч нар жолооны хүрднээс гараа салгах боломжтой бөгөөд автомашин үйлдвэрлэгчид болон операторууд аюулгүй байдлыг хариуцан ажиллах аж.

Хятад улс жолоочгүй автомашин нэвтрүүлэх явцыг хурдасгах үүднээс есөн автомашин үйлдвэрлэгчийн бие даасан жолоодлоготой тээврийн хэрэгслийг нийтийн авто зам дээр турших зөвшөөрлийг олголоо. 

Тээврийн хэрэгслийн салбарт автомат жолоодлогын технологийг таван түвшинд тодорхойлон ангилсан байдаг. Нэгдүгээр түвшин нь жолоочийн туслах функц бүхий аяллын хяналтаас эхэлдэг бөгөөд тавдугаар түвшин болох бүрэн өөрийгөө жолоодох чадамж хүртэл ангилдаг байна.

Гуравдугаар түвшний бие даасан жолоодлогын технологийн туршилтыг BYD, "Nio" зэрэг автомашин үйлдвэрлэгчид болон "Changan Automobile", GAC, SAIC зэрэг томоохон үйлдвэрлэгчид хийхээр болсон талаар тус улсын салбарын яамнаас мягмар гарагт мэдэгджээ.

Туршилтад оролцож буй автомашины жолооч нар жолооны хүрднээс гараа салгах боломжтой бөгөөд автомашин үйлдвэрлэгчид болон операторууд аюулгүй байдлыг хариуцан ажиллах аж.

Тус яамнаас энэхүү туршилт нь бие даасан жолоодлогын илүү дэвшилтэт технологиудыг цаашид арилжаанд оруулах замыг нээж өгнө хэмээн үзэж байгаагаа онцлоод байгаа юм.   

mobile-logo