bnr-0
Алтны ханш дээд түвшнээ дахин шинэчиллээ
10 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • Алтны ханш унци нь 2,750.34 ам.долларт хүрч, дээд түвшнээ дахин шинэчиллээ.
  • Мөнгө унци нь 35 ам.долларт хүрч, 2012 оноос хойших дээд түвшинд хүрлээ.
Зөвхөн алт төдийгүй улс төрийн тодорхойгүй байдал нь бусад үнэт металлын ханшид ч мөн нөлөөлөөд байгаа аж.

Алтны ханш унци нь 2,750.34 ам.долларт хүрч, дээд түвшнээ дахин шинэчиллээ. Улс хоорондын геополитикийн хурцадмал байдал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг нь уг өсөлтийг улам өдөөгөөд буй. 

Зөвхөн алт төдийгүй улс төрийн тодорхойгүй байдал нь бусад үнэт металлын ханшид ч мөн нөлөөлөөд байгаа аж. Мөнгө унци нь 35 ам.долларт хүрч, 2012 оноос хойших дээд түвшинд хүрлээ.

"Алт нь макро нөхцөл байдлаас үл хамааран үнийг өсгөх чадвартай байгаа нь зах зээлд эерэг урсгалууд үргэлжилсээр байгааг харуулж байна" хэмээн "Standard Chartered Plc"-ийн шинжээч Суки Купер онцолжээ. Тэрбээр алтны ханш цаашид ч мөн өсөх хандлагатай байгаа талаар нэмж дурдлаа.

"Standard Chartered" банкнаас алтны ханш энэ оны дөрөвдүгээр улиралд унци нь 2,800 ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа бол 2025 оны эхний улиралд унци нь дунджаар 2,900 ам.доллар байна хэмээжээ.   

mobile-logo