bnr-0
NURA: Хиймэл оюунд суурилсан Монголын цор ганц эрт илрүүлгийн төв
10 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр 2-3 цагийн дотор оношилдогоороо NURA төв онцлогтой.
  • 2023 оны есдүгээр сард нээж өдгөө 20,000 гаруй үйлчлүүлэгчдийг хүлээн аваад байна.
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэгд тооцогддог зүрхний шигдээс болох эрсдэл дунд болон өндөр гарсан 461 тохиолдлыг мөн илрүүлж, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Таван Богд Групп нь эрт илрүүлгийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Япон улсын Фүжифильм Корпорацтай хамтран эрт илрүүлэг, багц шинжилгээний NURA төвийн Монгол Улс дахь анхны салбарыг 2023 оны есдүгээр сард нээж өдгөө 20,000 гаруй үйлчлүүлэгчдийг хүлээн аваад байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр 2-3 цагийн дотор оношилдогоороо NURA төв онцлогтой.

Тодруулбал, эрт илрүүлэгт нийт 20,371 үйлчлүүлэгч хамрагдсанаас хавдрын сэжигтэй болон бусад эмгэг өөрчлөлттэй 765 тохиолдол илрүүлж, онош тодруулахаар дараагийн шатлалын нарийвчилсан шинжилгээнд илгээжээ. Түүнчлэн монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэгд тооцогддог зүрхний шигдээс болох эрсдэл дунд болон өндөр гарсан 461 тохиолдлыг мөн илрүүлж, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.  

mobile-logo