bnr-0
Legoland Resorts тоглоомын парк 2025 оны зун Шанхайд нээгдэнэ
01 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Lego тоглоомын брэндийг эзэмшигч “Lego Group” компани өөрсдийн сэдэвчилсэн тоглоомын паркийн сүлжээ болох LEGOLAND Resorts-ийг Шанхайд нээхээр бэлтгэж байна. 
  • LEGOLAND Shanghai Resort нь 2025 оны зун олон нийтэд үүд хаалгаа нээхээр төлөвлөж байгаа бөгөөд 8 төрлийн сэдэвчилсэн хэсэг, 75 гаруй тоглоом, аялал, үзвэр зэргээс бүрдэх аж.
Lego тоглоомын брэндийг эзэмшигч “Lego Group” компани өөрсдийн сэдэвчилсэн тоглоомын паркийн сүлжээ болох LEGOLAND Resorts-ийг Шанхайд нээхээр бэлтгэж байна. 

Lego тоглоомын брэндийг эзэмшигч Lego Group” компани өөрсдийн сэдэвчилсэн тоглоомын паркийн сүлжээ болох LEGOLAND Resorts-ийг Шанхайд нээхээр бэлтгэж байна. 

Аялал жуулчлалын халуун цэг болсон Шанхайд Disneyland зэрэг олон төрлийн үзвэр үйлчилгээ цогц бүрдсэн байдаг билээ.

LEGOLAND Shanghai Resort нь 2025 оны зун олон нийтэд үүд хаалгаа нээхээр төлөвлөж байгаа бөгөөд 8 төрлийн сэдэвчилсэн хэсэг, 75 гаруй тоглоом, аялал, үзвэр зэргээс бүрдэх аж.

Энэхүү парк нь Хятадын аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлэх стратегийн төлөвлөгөөнд чухал ахиц дэвшлийг авчрах бүтээн байгуулалт болж байгааг LEGOLAND Resorts-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Жэйкобсен онцоллоо.

Өмнөд Солонгос, Япон, Итали зэрэг дэлхий даяар нийт 11 салбар LEGOLAND Resorts үйл ажиллагаагаа явуулж байна.   

mobile-logo