bnr-0
Хамгийн олуулаа Солонгос хэл суралцаж буй цорын ганц улс Монгол болжээ
05 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
Duolingo хэрэглэгчдийн хамгийн олноор суралцдаг топ 10 хэлний жагсаалтад анх удаа португал хэл багтаж, харин орос хэл хасагджээ.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй боловсролын аппликэйшн Duolingo-оос гаргасан гадаад хэл суралцах чиг хандлагын тайланд дурдсанаар хамгийн олуулаа солонгос хэл суралцаж буй дэлхийн цорын ганц улс Монгол болжээ.

Харин солонгос хэлний дараа монголчуудын хамгийн их судалж буй гадаад хэл нь англи хэл болсон байна.

Тус аппликэйшн дэлхийн 40 гаруй үндэстний хэлийг хүмүүст онлайнаар заадаг бөгөөд дэлхийн 122 орны Duolingo хэрэглэгчдийн хамгийн олноор суралцсан гадаад хэл англи болсон байна.

Duolingo хэрэглэгчдийн хамгийн олноор суралцдаг топ 10 хэлний жагсаалтад анх удаа португал хэл багтаж, харин орос хэл хасагджээ.  

mobile-logo