bnr-0
Хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 13.3 их наяд төгрөгт хүрлээ
02 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны нэгдүгээр сард 72.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсөж, өмнөх сараас 72.9 хувиар буурсан байна. 
  • Үнэт цаасны нийт гүйлгээний 32.8 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 67.2 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
  • Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 индекс энэ оны нэгдүгээр сард 51761.2 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 10509.1 нэгжээр өсчээ. 
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны нэгдүгээр сард 72.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсөж, өмнөх сараас 72.9 хувиар буурсан байна. 

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны нэгдүгээр сард 72.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсөж, өмнөх сараас 72.9 хувиар буурсан байна. 

Үнэт цаасны нийт гүйлгээний 32.8 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 67.2 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны нийт гүйлгээний 52 хувийг компанийн бонд, 31.8 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 15.6 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 индекс энэ оны нэгдүгээр сард 51761.2 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 10509.1 нэгжээр өсчээ. 

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ тус хугацаанд 13.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн байна.   

mobile-logo