bnr-0
Zara хуучин хувцсаа дахин худалдаалах үйлчилгээг нэвтрүүлнэ
10 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
2024 онд хуучин хувцасны дэлхийн зах зээлийн үнэлгээ 230 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.

Zara бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацааг уртасгах, хог хаягдлыг багасгах зорилгоор энэ сарын сүүлээр хуучин хувцас худалдах, засварлах, хандивлах үйлчилгээгээ санал болгоно хэмээн мэдэгдлээ.

Хуучин болон дахин борлуулсан хувцасны дэлхийн зах зээл өсөлттэй байгаа одоо үед стратегийн хувьд зөв шийдэл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

2024 онд хуучин хувцасны дэлхийн зах зээлийн үнэлгээ 230 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Энэ тренд цааш үргэлжилж, 2026 он гэхэд ойролцоогоор 100 тэрбум доллароор өсөх төлөвтэй байна.  

mobile-logo