- Австралийн Уур амьсгалын өөрчлөлтийн газраас мэдээлсний дагуу 2035 оны зорилтод хүрэхэд илүү хугацаа шаардлагатай байна хэмээн тус улсын Эрчим хүчний сайд Крис Боуэн мэдэгдлээ.
- Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хандлагад тодорхойгүй байдлыг бий болгож байна хэмээн тэрбээр онцоллоо.

Австрали улсын 2035 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт хойшлогдох төлөвтэй байна. Австралийн Уур амьсгалын өөрчлөлтийн газраас мэдээлсний дагуу 2035 оны зорилтод хүрэхэд илүү хугацаа шаардлагатай байна хэмээн тус улсын Эрчим хүчний сайд Крис Боуэн мэдэгдлээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хандлагад тодорхойгүй байдлыг бий болгож байна хэмээн тэрбээр онцоллоо.
Тус улсын эрх баригчид 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулах амлалт өгч, улсдаа анх удаа утааг бууруулах зорилтыг хуульчилсан юм. Харин Парисын хэлэлцээрийн дагуу Австрали ирэх оны эхээр 2035 оны зорилтоо батлах шаардлагатай аж.
Гэвч нүүрсхүчлийн хийн ялгарлыг хэр хэмжээгээр бууруулах талаар зөвлөмж болон зорилтыг тодорхойлоход илүү их хугацаа шаардагдах төлөвтэй байна хэмээн тус улсын Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Мэтт Киан мэдэгдээд буй.