bnr-0
АНУ-д “TikTok”-ийн араас “TP-Link”-ийг хориглох асуудал хөндөгдлөө
01 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын “TP-Link” компанийн үйлдвэрлэдэг WiFi раутерыг мөн аюул учруулж болзошгүй хэмээн үзэж, хууль тогтоогчид анхааралдаа авч эхэлжээ.
  • Ража Кришнамурти, Жон Муленаар тэргүүтэй төлөөлөгчид “TP-Link” брэндийг раутерыг “эмзэг цэг ихтэй, хамгаалалтын функц хангалтгүй” хэмээн үзсэн бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй талаар онцолсон байна.
  • “TP-Link” компанийн зүгээс эдгээр шүүмжлэлийг няцаан, АНУ-д ашиглагддаг раутеруудыг Вьетнамд үйлдвэрлэдэг бөгөөд бүх аюулгүй байдлын шаардлагыг хангадаг гэж мэдэгдээд буй.
Хууль тогтоогчид “TP-Link” раутерыг хориглох нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал алхам болно гэж үзэж, энэ үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг санал болгожээ.

Үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан АНУ-д “TikTok” платформыг хориглох талаар маргаан өрнөөд буй. Тэгвэл Хятадын “TP-Link” компанийн үйлдвэрлэдэг WiFi раутерыг мөн аюул учруулж болзошгүй хэмээн үзэж, хууль тогтоогчид анхааралдаа авч эхэлжээ. Тэдний үзэж буйгаар, Хятад улс энэ төхөөрөмжийг ашиглан Америкийг тагнах, мэдээлэл хулгайлах, мөн чухал дэд бүтцэд халдаж болзошгүй аж.

Ража Кришнамурти, Жон Муленаар тэргүүтэй төлөөлөгчид “TP-Link” брэндийг раутерыг “эмзэг цэг ихтэй, хамгаалалтын функц хангалтгүй” хэмээн үзсэн бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй талаар онцолжээ. Энэхүү брэнд нь АНУ-ын зах зээлийн 65 хувийг эзэлдэг бөгөөд тус компани Хятадын Засгийн газартай холбоотой байж болзошгүй гэх шүүмжлэлд өртөөд байна. Иймээс Холбооны болон Батлан хамгаалахын салбарт “TP-Link” раутерыг ашиглахыг хориглох санал гаргажээ.

“TP-Link” компанийн зүгээс эдгээр шүүмжлэлийг няцаан, АНУ-д ашиглагддаг раутеруудыг Вьетнамд үйлдвэрлэдэг бөгөөд бүх аюулгүй байдлын шаардлагыг хангадаг гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зүгээс тус раутеруудын шифрлэгдээгүй мэдээлэл нь хэрэглэгчдийн дата өгөгдлийг эрсдэлд оруулж болзошгүйг анхааруулсаар байгаа юм.

Хууль тогтоогчид “TP-Link” раутерыг хориглох нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал алхам болно гэж үзэж, энэ үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг санал болгожээ. Мөн хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хамгаалах үүднээс илүү аюулгүй сонголтуудыг хийхийг зөвлөсөн байна.   

mobile-logo