bnr-0
Paris Motor Show: Жолооны дөрвөлжин хүрд, “сэлдэг” автомашин зэрэг шинэчлэлүүдийг танилцууллаа
10 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
Францын автомашин үйлдвэрлэгч “Peugeot” компани Hypersquare буюу жолооны дөрвөлжин хүрдийг танилцуулж, олны анхаарлыг татаад буй.

Дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн шинэлэг загвар, футурист технологиудыг Парисын авто үзэсгэлэн дээр танилцууллаа. Хоёр жил тутамд нэг удаа болдог энэхүү үзэсгэлэн шоу нь Парис хотноо даваа гарагт нээлтээ хийж ням гараг хүртэл үргэлжлэх юм. 

Францын автомашин үйлдвэрлэгч Peugeot компани Hypersquare буюу жолооны дөрвөлжин хүрдийг танилцуулж, олны анхаарлыг татаад буй. Тэгш өнцөгт хэлбэртэй жолооны хүрдийг 2026 оноос эхлэн үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн Peugeot мэдэгджээ.

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани Yangwang U8 загвараа үзэгчдэд анх удаа танилцууллаа. Цахилгаан хайбрид хөдөлгүүртэй тус загвар нь 30 хүртэлх минут "сэлж" усан дотор байх чадамжтай бөгөөд нэг газраа бүтэн эргэлт хийх зэрэг функцийг танилцуулсан байна. 

Түүнчлэн Yangwang U8 загвар нь дээвэр дээрээ суурилуулсан дронтой бөгөөд BYD-ийн мэдээлснээр жолоочид цааш замд юу хүлээж байгааг харуулах зориулалттай юм.   

mobile-logo