- “OpenAI” компанийн орлого 2025 онд өмнөх оныхоос гурав дахин нэмэгдэж, 12.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
- “SoftBank” компани “OpenAI”-д 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний нэг хэсгийг “Oracle”-тай хамтарсан "Stargate" төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.
- Мөн “OpenAI” ChatGPT-д зураг үүсгэх функцийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг шинэчлэл хэрэглэгчдэд удахгүй хүрэх юм.

“OpenAI” компанийн орлого 2025 онд өмнөх оныхоос гурав дахин нэмэгдэж, 12.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн тус компанийн гол хөрөнгө оруулагч “Microsoft”-ын хиймэл оюуны салбараас олох орлого дөрөвдүгээр улиралд 175 хувиар өсөж, 13 тэрбум ам.долларт хүрээд байна.
Саяхан “OpenAI” удирдлагын бүтэцдээ өөрчлөлт оруулсан бөгөөд гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд төвлөрөхөөр болжээ.
Тус компани хиймэл оюуны салбарт “Anthropic” тэргүүтэй стартап болон “Google”, “Microsoft” зэрэг технологийн аваргуудын ширүүн өрсөлдөөнтэй тулгарч буй. Түүнчлэн “SoftBank” компани “OpenAI”-д 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний нэг хэсгийг “Oracle”-тай хамтарсан "Stargate" төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн “OpenAI” ChatGPT-д зураг үүсгэх функцийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг шинэчлэл хэрэглэгчдэд удахгүй хүрэх юм.