bnr-0
Маск “X” платформыг худалдан авснаас хойш анх удаа сурталчилгааны орлого нь өсөх төлөвтэй байна
03 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
  • Илон Маскийг 2022 онд “Twitter” платформыг худалдан авч “X” нэртэй болгосноос хойш анх удаа сурталчилгааны орлого нь өсөх төлөвтэй байгаа талаар “Emarketer” судалгааны байгууллага мэдээллээ.
  • Тус байгууллагын тооцооллоор 2025 онд “X”-ийн АНУ дахь сурталчилгааны орлого 17.5 хувиар өсөж, 1.31 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.
  • Гэсэн хэдий ч “X”-ийн сурталчилгааны орлого Маскийн худалдан авалтаас өмнөх үеийн түвшиндээ хараахан хүрч сэргээгүй байна.
Санхүүгийн эрсдэлээс зайлсхийхийн тулд “X” дээр сурталчилгаа байршуулж эхэлжээ.

Илон Маскийг 2022 онд “Twitter” платформыг худалдан авч “X” нэртэй болгосноос хойш анх удаа сурталчилгааны орлого нь өсөх төлөвтэй байгаа талаар “Emarketer” судалгааны байгууллага мэдээллээ.

Тус байгууллагын тооцооллоор 2025 онд “X”-ийн АНУ дахь сурталчилгааны орлого 17.5 хувиар өсөж, 1.31 тэрбум ам.долларт хүрэх бол дэлхийн нийт орлого нь 16.5 хувиар өсөж, 2.26 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа аж.

Шинжээчдийн үзэж буйгаар зарим компани хууль, санхүүгийн эрсдэлээс зайлсхийхийн тулд “X” дээр сурталчилгаа байршуулж эхэлжээ. Үүнээс гадна, өмнөхөөс ялгаатай нь тус платформ жижиг, дунд бизнесүүдийг илүү ихээр татах болсон байна.

Гэсэн хэдий ч “X”-ийн сурталчилгааны орлого Маскийн худалдан авалтаас өмнөх үеийн түвшиндээ хараахан хүрч сэргээгүй байна. 2021 онд олон нийтэд нээлттэй байх үедээ тус компани 4.51 тэрбум ам.долларын сурталчилгааны орлого олж байсан бол одоо хаалттай статустай болсон тул санхүүгийн мэдээллээ ил тод нийтэлдэггүй.   

mobile-logo