Microsoft Teams онлайн уулзалтын үеэр "шууд" орчуулга хийдэг болно
11 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
Ирэх оны эхээр итали, герман, япон, солонгос, португал, франц, англи, мандарин хятад, испани зэрэг есөн хэлээр нээлтээ хийнэ.
Ирэх оны эхээр Microsoft Teams хиймэл оюунаар ажилладаг орчуулгын шинэ хувилбарыг танилцуулах гэж байна. Синхрон буюу шууд орчуулга хийх уг технологийн гол гайхшруулаад байгаа давуу тал нь хэрэглэгчид өөрсдийн дуу хоолойгоо хувилсан хувилбаруудыг ашиглан бодит цаг хугацаанд харилцан яриаг ярьж, орчуулах боломжтой болно.
Ирэх оны эхээр итали, герман, япон, солонгос, португал, франц, англи, мандарин хятад, испани зэрэг есөн хэлээр урьдчилан үзэх боломжтой бөгөөд цаашлаад 31 хэл хүртэл ашиглах боломжтой болно гэж амлалаа.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ