- Энэ хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс ДНБ-ний 1%-ийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулахаар болсон байна.
- Энэ жил, байгаль орчны тулгуур конвенцуудын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэхэд чиглэгджээ.
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг эхэллээ.
Энэ хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс ДНБ-ний 1%-ийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулахаар болсон байна. Түүнчлэн, “Үндэсний дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх”, “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“-ыг хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэ жил, байгаль орчны тулгуур конвенцуудын хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын байгууллагууд, салбар хоорондын уялдааг хангах, байгаль орчны тулгамдсан асуудлуудын шийдлийг эрэлхийлэн хэлэлцэж хэрэгжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгджээ.