bnr-0
Биткойны ханш 94 мянган ам.доллар хүрсэн ч дахиад өснө гэдэг хүлээлт өндөр байна
3 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Доналд Трампын Truth Social платформын компани крипто арилжааны “Bakkt” холдинг худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа гэх мэдээ гарсны дараа биткойны ханш ийнхүү огцом савлажээ.
  • Он гарснаас хойш биткойны ханш хоёр дахин өсөөд байна. Цаашид ч элдэв хяналт шалгалт, дүрэм журам суларч, ханш нь өснө гэсэн хүлээлт өндөр байна.

Биткойны ханш өчигдөр 94,982 ам.доллар хүрч шинэ рекорд тогтоолоо. Арваннэгдүгээр сарын таванд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсны дараа криптовалютын ханш огцом хөдөлгөөнд орж, биткойн 70 мянган ам.доллар хүрсэн. Гэтэл одоо бүр 94 мянган ам доллар хүрч, цаашид ч өснө гэсэн хүлээлт өндөр байна. Үүнийг зах зээл судлаачид АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын Truth Social платформын компани крипто арилжааны “Bakkt” фирмийг худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа гэх мэдээ гарсны дараа биткойны ханш ийнхүү огцом савлажээ. Гэхдээ ханш нь огцом өссөн шигээ бас унах эрсдэл байгааг шинжээчид сануулж байна. 

The Financial Times” мэдээлэхдээ “Trump Media and Technology Group” нь “Bakkt” компанийн бүх хувьцааг худалдан авахад ойрхон байгаа гэсэн юм. Тэрхүү худалдааг Нью-Йоркийн хөрөнгийн биржийг эзэмшигч “Intercontinental Exchange” компани дэмжиж буй гэх яриа криптовалютын зах зээл дээр өнөөдөр ид яригдаж байна. Он гарснаас хойш биткойны ханш хоёр дахин өсөөд байна. 

Арилжаачид Трампын криптовалютыг дэмжинэ гэсэн амлалт нь салбарын элдэв дарамт, зохицуулалтын  олон журмыг багасгаж, ханшийг дээшлүүлнэ гэж таамаглаж байгаа юм.  

mobile-logo