bnr-0
"Монгол хаан" жүжиг Сингапурын "Sands" театрт нээлтээ хийлээ
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • "Монгол хаан" жүжиг өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр Сингапурын "Sands" театрт нээлтээ хийлээ.
  • "Тэнгэрийн хүү" жүжиг 2025 онд Унгар улсад тоглогдоно
Тус жүжиг цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

"Монгол хаан" жүжиг өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр Сингапурын "Sands" театрт нээлтээ хийлээ. Энэ талаар Сингапурын зарим хэвлэл, "Английн Колизэй театрт тоглосон анхны монгол бүтээл "The Mongol Khan"-аас 3,000 жилийн өмнөх Төв Азид болсон түүхэн үйл явдлыг харж болно" хэмээн онцолж байна.

Тус жүжиг цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

"Тэнгэрийн хүү" жүжиг 2025 онд Унгар улсад тоглогдоно

Улсын драмын эрдмийн театрын урилгаар Унгар улсын Бупадешт хотын үндэсний театрын захирал Аттила Виднянски, Олон улсын театрын наадмын ерөнхий зохион байгуулагч Эдит Агота Кулсар тэргүүтэй зочид Монголд ирж, “Тэнгэрийн хүү” жүжиг үзсэн байна.

Энэ үеэр хоёр тал харилцан ярилцсаны үндсэн дээр Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сард болох 12 дахь удаагийн Олон улсын театрын наадамд оролцуулж, Будапештын үндэсний театрын тайзнаа тоглогдохоор болжээ.  

mobile-logo