bnr-0
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн ажлыг яаравчлууллаа
10 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн гааль болон НӨАТ татвар төлөх хугацааг сунгаж, гаалийн татвараас тоног төхөөрөмжийг нь чөлөөлнө.
  • “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн гааль болон НӨАТ татвар төлөх хугацааг сунгаж, гаалийн татвараас тоног төхөөрөмжийг нь чөлөөлнө. Энэ тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. 

Гэрээг байгуулснаар паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж ирж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жилээр сунгаж байна. Мөн татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж, үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх боломж бүрдэж байна. Энэ шийдвэр нь хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг болж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх, паркийн удирдлага, нэгжид төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгосон. “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхэлж буй “Инфинити спейс” ХХК-тай Засгийн Газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор баталсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Татвар төлөх хугацаа сунгах, хэсэгчлэн төлүүлэх ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ-г байгуулжээ.   

mobile-logo