CПОНСОРЫН КОНТЕНТ
Тээвэр хөгжлийн банк CIPS системийн Зүүн Хойд Ази дахь анхны гишүүн банк боллоо
ХУВААЛЦАХ
Тээвэр хөгжлийн банк CIPS системийн Зүүн Хойд Ази дахь анхны гишүүн банк боллоо.

Тээвэр хөгжлийн банк Монгол Улсад төдийгүй Зүүн Хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг нэвтрүүлсэн анхны банк боллоо. Тус банк БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг амжилттай хангасан ба ингэснээр юанийн гүйлгээг эрсдэлгүй хийх, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх давуу тал бүрдэж байгаа юм.

БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан энэхүү систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон юанийн гүйлгээг хурдан, хялбар, хэмнэлттэй гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор монголчууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт дараах давуу талыг бий болохыг Тээвэр хөгжлийн банкнаас тодотгож байна. Үүнд,

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох;
  • Монгол Улс, БНХАУ болон Зүүн Хойд Азийн бусад улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх;
  • Монголбанкнаас баримталж буй төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм. 

Одоогоор олон улсын банкуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк дэлхий даяар байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банк бий.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банк Зүүн Хойд Азийн бүсээс CIPS системд нэгдсэн анхны банк болсноор юанийн гүйлгээний илүү найдвартай, аюулгүй байдлыг хангасан санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч болохыг тодруулж байна.  

mobile-logo