Мэрайа Кэри "All I Want for Christmas Is You" дуугаараа жил бүр 3 сая ам.доллар олдог
12 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ

Дуучин Мэрайа Кэри дуугаа анх 1994 онд зохиосон бөгөөд дууны үгээ 15 минутад сууж байгаад зохиосон гэдэг.
Жил бүрийн арванхоёрдугаар сард дуучин Мэрайа Кэригийн "All I Want for Christmas Is You" дуу дэлхий дахины хөгжмийн платформууд, шилдэг жагсаалтуудын дээгүүрт бичигддэг билээ. Тэгвэл уг дуугаар Мэрайа Кэри жил бүр 3 сая ам.долларыг олдог байна.
Дуучин Мэрайа Кэри дуугаа анх 1994 онд зохиосон бөгөөд дууны үгээ 15 минутад сууж байгаад зохиосон гэдэг. Тэрбээр энэ дууны зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд анх зохиосон хугацаанаас хойш 30 жилийн хугацаанд зөвхөн энэ дуунаасаа ойролцоогоор 60 сая ам.долларын ашиг олон, шинэ оны сэдэвт бүх цаг үеийн шилдэг дуугаар шалгараад байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ